-2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Төв аймаг жилийн хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улсын ЗГ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 349-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 60 тоот захирамжаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэг бүхий салбар хороо байгуулагдан, гурван бүлэг 33-н хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг эрчимжүүлэх тухай Аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/278 тоот захирамжийг боловсруулан батлуулж, ажлын явц үр дүнд хяналт тавин ажиллаж байна. Эл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд Labornet work программыг нэвтрүүлэн Зуунмод, Батсүмбэр, Жаргалант, Эрдэнэсант, Борнуур, Баянчандмань, Заамар суманд гэрээт есөн тоологч ажиллуулан есдүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлээгүй 1608 иргэн, 475 ажил олгогч аж ахуйн нэгжийн мэдээллийг Улсын Хөдөлмөрийн төв биржийн нэгдсэн баазад оруулсан.
Ажил идэвхитэй хайж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, Labornet.mn сайт болон бусад мэдээллийн сувгаар ажлын байрны захиалга мэдээлэл авах “Интернэйт мэдээллийн танхим”-ыг ажиллуулж 1574 гаруй ажилгүй иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх болон ил тодын самбарыг тогтмол ажиллуулан 1600 гаруй ажлын байрны зар мэдээллийг иргэдэд хүргэн ажлын байрны танилцуулгыг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хийж байна.
Үндэсний статистикийн хорооны дарга, НХХС-ын хамтарсан тушаалаар Бүртгэлтэй ажилгүй иргэдийг бүртгэх маягт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд тус хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг шинэчилсэн маягтаар бүртгэн Хүний хөгжил сангийн программд суурилсан программд шивж оруулан бүртгэлийн давхардалыг арилган аймгийн хэмжээнд 1246 иргэнд нэгдсэн мэдээллийн сан үүсгэн ажилласан зэрэг тоочвол их байнаа.
-Аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүйчүүд хэд байна. Аль аль суманд дийлэнх хувийг эзлэж байна вэ ?
-Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны байдлаар 1210 хүн ажил идэвхитэй ажил хайж байгаа бүртгэлтэй иргэд байгаа бөгөөд эдгээрийн 660 нь буюу 54,5 хувь нь Жаргалант, Лүн, Эрдэнэ, Зуунмод, Мөнгөнморьт, Бүрэн суманд /75-383 хүн/ байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 16,7 хувь, тусгай дунд боловсролтой 4,1 хувь, бүрэн дунд боловсролтой 51.6 хувь, бүрэн бус дунд 19.4 хувь, бага боловсролтой 2,7 хувь, боловсролгүй иргэд 0,5 хувийг тус тус эзэлж байна.
-Энэ сарын байдлаар аймгийн хэмжээнд хичнээн ажлын байр шинээр бий болов. Мөн аль салбарт гол төлөв гарав.
-Тус аймагт орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид шинээр бий болох ажлын байр,бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр бий болох ажлын байр түүнд шаардагдах мэргэжилтэй ажилчдын тоо, эрэлт хэрэгцээний судалгаа, жагсаалтыг гаргаснаар байнгын, болон түр хугацаагаар бий болсон ажлын байруудыг бүртгэн мэдээлж байна.
Шинэ ажлын байрыг бүртгэх www.ejob.mn мэдээлэлийн веб сайтад 2011 оны 09-р сарын 20-ны байдлаар нийтдээ 1566 шинэ ажлын байр бүртгэгдсэн байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар ажлын байр бий болсон голлох салбар нь ХАА-н салбарт 36,1%, уул уурхайн салбарт 10,5%, боловсруулах үйлдвэрийн салбарт 17,8 %, барилга 3,3 %, бөөний болон жижиглэн худалдаа 7,4% нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээнд 10.2 %, үлдэх 14,7 % хувь нь бусад салбаруудад бий болсон.
-Ажил олгогч байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ.
-Ажил олгогчийн захиалгаар ажил мэргэжилгүй иргэнийг ажлын байранд сургаж мэргэжил олгож ажлын байраар хангах талаар аймгийн томоохон аж ахуйн нэгжтэй санал солилцон судалгаа хийсэн. Угтаал цайдам суманд трактор, комбайнч, Жаргалант, Борнуур суманд ногоочин, Батсүмбэр суманд ойжуулагч, ойн техникчийн ажлын байрны сургалтыг хийхээр судалгаа хийж хамрагдах иргэдийн бүртгэлийг гаргаж сургалтын байгууллагатай хамтран 20 хүнийг ойжуулагчыг сургалтаар мэргэжил олгоод байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд авч байнгын ажлын байраар хангасан 20 аж ахуйн нэгжид ХЭДТХуулийн дагуу 15,8 сая төгрөгийн ажил олгогчийн урамшуулал олгож дэмжлэг үзүүллээ. Гадаадын хөрөнгө оруулалтай 7 аж ахуйн нэгжтэй орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох талаар хамтран ажиллах гэрээ байгуулан 684 иргэнийг ажлын байраар ханган ажиллалаа.
-Мэргэжилтэй ажилтан бэлтгэх болон мэргэжил олгох сургалтуудын хэрхэн зохион байгуулж байгаа талаар:
-Ажил мэргэжлийн эрэлтийн судалгааг 27 сумаас авч мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг ажил олгогчын захиалга, ажлын байрны эрэлттэй холбон явуулж байна.
Улсын хэмжээнд эрэлтэй байгаа Е ангилалын жолооч, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй ажилгүй аймгийн иргэдийг бүртгэн хөдөлмөрийн төв бирж дээр байршуулсан. Е ангилалын жолооч -49, хүнд машин механизмын жолооч, оператор 112 хүнийг бүртгэл судалгаанд хамруулсан. Эдгээрээс 35 хүнийг Энержи ресус ХХК-д ажилд зуучлан материалыг нь хүргүүлсэн. Сум орон нутгийн хэрэгцээ шаардлагыг дагуу 160 хүнийг мэргэжил олгох түр сургалтанд хамруулан мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлсэн.
Оюу толгой төслийн хүрээнд ажил мэргэжилгүй 80 хүн Зуунмодын МСҮТ, 20 хүн Заамарын МСҮТ, 40 хүн Баянчандманы МСҮТөвд тэтгэлэгт сургалтаар уул уурхай, барилгын мэргэжлээр суралцуулж байна. Тусгал-Төв ХХКомпанитай барилгын чиглэлээр-50 хүн, Нэйшнл химикал ХХКомпанитай-сантехинкч, цахилгаанчин мэргэжлээр 10 хүнийг үйлдвэр дээрхи сургалт явуулах гэрээ байгуулан сургаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ямар ажлууд зохион байгуулсан бэ
-Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнес төсөл боловсруулах талаар мэдээлэл хүргэн 24 сумын 109 төслийг хянан хүлээн авч эхний ээлжинд газар тариалангийн чиглэлийн 28 төсөлд 25,5 сая төгрөгийн санхүүжилт олгож Хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэн ажилгүй 75 иргэний хөдөлмөр эрхлэл, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин ажлын байраар хангасан. Тэгш дүүрэн хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэнд 7,6 сая төгрөгийн зээл олгож хөдөлмөр эрхлүүлсэн.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх иргэдээс өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах 12 төслийг хүлээн авч 25 өрхийг хамруулан 9,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж амьжиргааг нь дээшлүүлсэн.
2011 онд 455 өрх сонгон ажиллаж зорилтот бүлгийн 221 иргэний ажилд зуучилж, 62 иргэнийг нийтийг хамарсан ажил, 97 иргэнийг мэргэжлийн түр сургалтанд, ХЭДСангаас 43 өрхөд 47 сая төгрөгийн зээл олгосон. Үүний үр дүнд зорилтот бүлгийн 359 өрхийн амьжиргаанд өөрчлөлт гарсан үр дүнтэй байна.
-2011 онд зээл, төсөл хөтөлбөрийн хүрээнд хичнээн ажлын байр бий болов ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байр бий болгох 245 сая төгрөгийн зээлийн эх үүсвэрийг сумдад гаргасан. Нэг суманд 5 -15 сая төгрөгийн зээлийн санхүүжилт олгож 185 шинэ ажлын байр бий болгосон байна.
МУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрийн бондын эх үүсвэр,Жижиг дунд үйлдвэрийн сан, Сум хөгжүүлэх сан, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангуудаас аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжээс шалгаруулсан 622 төсөлд 2,5 тэрбум төгрөгийн зээл олгож 494 шинэ ажлын байр бий болгож, 451 ажлын байр тогтвортой хадгалагдсан байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Баянцагаан, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сумын 15 малчин өрхийн төслийн хэрэгжилттэй танилцан, зөвлөгөө, сургалт явуулан малчин өрх бүрийн онцлог, ур чадварт түшиглэн эрхлэх үйлдвэрлэлийг тогтоож эхлүүлсэн.
Хөтөлбөрт хамрагдсан 15 малчин өрх 2011 онд төлөө 100 хувь хүлээн авч өрхийн орлого 1,0 -1,5 сая төгрөгөөр нэмэгдсэн. Малчин өрхүүд өөрсдийн ажил, өрхийн үйлдвэрлэлээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн танилцуулгыг сум, аймагт зохион байгуулсан. Малчдын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт 3 сумын 12 залуу малчин өрхийг нэмэж хамруулан 30 сая төгрөг, нийт 90,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.