Төвлөрсөн бирж ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Төвлөрсөн бирж ашиглалтад орлоо

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт төвлөрсөн бирж ашиглалтад орлоо. Шинээр барьж байгуулсан уг биржид эхний ээлжинд 25 агуулах чингэлэг байрлуулж мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүн болон өвс тэжээл, аргал хөрзөн, нүүрсний худалдааг нэг цэгт төвлөрүүлж, малын түүхий эд, арьс шир авдаг ченжүүд болон түлээ нүүрс худалдаалдаг хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст агуулахаа сард 60 мянган төгрөгөөр түрээслүүлсэн байна.

Ингэж төвлөрсөн цэг бий болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар айлын хашаанд болон ил задгай газарт түлээ нүүрс, өвс тэжээл худалдан борлуулж, малын гаралтай түүхий эд авахыг хориглосон байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж