NBA-ын Бүх оддын баг аялан тоглолт төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

NBA-ын Бүх оддын баг аялан тоглолт төлөвлөж байна

NBA-д өрнөж буй ажил хаялт эцэслэх төлөвгүй байгаа тул Бүх оддын баг “Homecoming Tour” нэртэй аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Аялан тоглолтын хүрээнд дөрвөн хотод тоглолт хийх бөгөөд тус лигийн супер од Леброн Жеймсийн төрөлх хот болох Охайо мужийн Акронд ирэх арванхоёрдугаар сарын 1-нд, дараа нь 4-нд Нью-Орлеанд, 7-нд Чикагод, улмаар 10-нд Нью-Жерсид зочлох юм байна. Хүмүүнлэгийн зорилготой, буяны хандив цуглуулах энэхүү аялан тоглолтод Леброн Жеймс, Двейн Уейд, Крис Пол, Кармэло Энтони нарын одод оролцох ажээ.

Аялан тоглолтын ивээн тэтгэгчээр Google Plus ажиллаж, тоглолтыг интернэтээр шууд дамжуулах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж