Хьюстоны баг Брайн Чин, Брэд Дэвис гээд хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан ч “оддын баг”-ийн эсрэг хүчин мөхөстсөн. Хөлбөмбөгийн “fashion icon” гэгддэг Бэкхэмээс гадна “Галакси”-д АНУ-ын шигшээ багийн тоглогчид болох Лэндон Донован, ирланд довтлогч Робби Кин нар багтаж буй билээ.
MLS-ын ялагчийг тодруулсан тус тоглолтын цорын ганц гоолыг 72 дахь минутад Бэкхэм, Кин нарын оролцоотойгоор Донован оруулсан. Ийнхүү “Галакси” гурав дахь удаагаа MLS-т түрүүлж байгаа бол Бэкхэм анхны түрүүгээ авсан нь энэ. Олон жилийн турш дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн icon гэгдсээр ирсэн тэрбээр “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” болоод Английн шигшээ багт “гялалзаж” явсан. 2007 онд АНУ-ын MLS-ын багтай гэрээ байгуулсан бөгөөд 32,5 сая ам.доллараар үнэлэгдэх түүний гэрээ энэ улирлаар төгсгөл болж байгаа юм. Гэхдээ одоохондоо тэр ирээдүйнхээ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.