Америкийн загвар зохион бүтээгч Marc Jacobs-ын Лондон хотод хийхээр төлөвлөж байсан загварын шоу цуцлагджээ. Учир нь түүний зохион бүтээсэн хувцаснууд хулгайд алдагдсан тухай Лондон хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Хулгайч Лондон хотын баячуудын хороололд байдаг түүний урлангаас хулгайлсан байна. Хулгайлагдсан чамин загварын хувцаснууд нь Парис, Лондон хотын хооронд “урт гартнууд”-ын мэдэлд орсон байх гэж цагдаа нар таамаглаж байгаа ажээ. Цагдаагийн албан хаагчдын мэдэгдэж байгаагаар хулгайд алдагдсан хувцас, цүнх, гутал зэрэг нь нийт 40 мянган фунтын үнэтэй юм байна.
Эх сурвалж: “Eagle News TV”