“Тоон өргөн нэвтрүүлэг” форум болно

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Тоон өргөн нэвтрүүлэг” форум болно

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Үүнтэй  холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг өнөөдөр зохион байгуулна. Чингис зочид буудлын хурлын танхимд хоёр өдөр үргэлжлэх уг форумыг ХХЗХ-ны дарга Б.Болдбаатар, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нар нээж үг хэлэх юм байна. Мөн  Тоон телевиз, радиогийн хэрэгжилтийн үйл явц, төлөвлөлт, Бүгд Найрамдах Солонгос улс, Тайван улсын Тоон шилжилтийн туршлага, DVB төсөл, стандарт зэрэг  хэдэн сэдвээр итгэл тавигдах аж.

Э.Пагма
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж