“Холбоодын цом-2011” болов

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Холбоодын цом-2011” болов

2011 оны 11 сарын 13-20-ны өдрүүдэд Спортын төв ордонд Холбоодын цом 2011 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнийг М-СИ-ЭС Кока-Кола компани болон TLG-13 ТББ хамтран зохион байгуулсны дээр Монголын Сагсан бөмбөгийн спортод 20 жил хүчин зүтгэсэн шүүгч, бидний нэрлэж сурсанаар “Жажа” буюу Д.Энхсайханы нэрэмжит болсноороо онцлог болж байгаа юм.

Тус тэмцээн нь сонирхогчдын Спрайт лиг болон МСБХ лигийн баг тамирчдын хооронд туршлага солилцох, шилдэг баг болон шинэ залуу баг, тамирчдыг тодруулах  зорилготой бөгөөд энэ жилийн тэмцээнд

  • Спрайт хөгжлийн лигээс Эрдэнэ Дрилинг RIGS, Panasonic, Танан импекс, Суруга Монгол, ДХИС-ийн Шонхорууд
  • Спрайт супер лигээс ИНЕГ-ын Буянт Ухаа, Хасу мегаватт, Energy resources, Хөвсгөл Нэг Үе, ОТИС, Хаан Банк, Cass SBL, Орчлон клубын Мон Торх
  • МСБХ-ны лигийн Энержи ресурс Харцага, Баянзүрх Буллс, TLG-13 зэрэг нийт 16 баг оролцлоо. Дашрамд дурдахад Raffil Harris, Rain Nellson гэсэн гадаад тоглогчоор хүчээ нэмсэн Баянзүрх буллс баг өрсөлдөгчдөө илт давуу буулган авч нэг тоглолтонд дунджаар 10 гаруй гайхалтай слэм данкийг хийж үзэгчдийг баярлуулсан тоглолтыг  үзүүллээ.

"Холбоодын цом 2011" Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрыг Баянзүрх Буллс баг шалгарч аваргын цом, 2 сая төгрөг болон өргөмжлөл хүртсэн бол дэд байрыг Энержи ресурс Харцага баг эзэлж 1,500,000 төгрөг, өргөмжлөл, Танан импекс баг удаахь байранд орж нэг сая төгрөг, өргөмжлөлийн эзэн боллоо. Мөн тэмцээний хаалтын өдөр Спрайт лиг болон МСБХолбооны лигийн тамирчдаас тус бүр нэг шилдэг тоглогч шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулж цаашид сагсан бөмбөгийн спортоор эрчимтэй хичээллэж, ур чадвараа нэмэгдүүлэн, сагсан бөмбөгийн спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байхыг нийт баг тамирчдадаа уриаллаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж