Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Муурын байшин шатлаа

“Муурын байшин шатлаа
Муухай явдал боллоо
Түргэн дохионы хонх
Түн тан, түн тан
Түймэр гарлаа цаана чинь
Түн тан, түн тан”

Хуучин Зөвлөлтийн бэлэг гээд
Ху намын авсан
Хуучин цагаан ордон нь
Хотын төвд сүндэрлэнэ
Түүний эзэд “Ху”-чууд
Төр засгаа барин
Төв ордноо товхинуулна
Валют малютын дэлгүүрээр
Байр юугаа чимнэ
Архи мархины лангуугаар
Арав тавыг олно
Сонгууль юунд оролцон
Сайд эрхээ эдлэнэ
Тогтон сууж байхаар
Түмэн олноо татахаар
Амлалт мөнгө шидэн байж
Ахиад засагтаа гарав
Сархад юугаа амсан
Саналын хуудсаа тоолоод
Сайхан жаргаж суутал
Хэрэг явдал бишдэж
Хэрүүл маргаан дэгдэв

“Муурын байшин шатлаа
Муухай явдал боллоо
Түргэн дохионы хонх
Түн тан, түн тан
Түймэр гарлаа цаана чинь
Түн тан, түн тан”

Архив мархив нь шатаж
Ард олон нь хилэгнэв
Байр юу нь шатаж
Баяр дарга балмагдав
Энхбаяр дарга нь хилэгнэн
Их цэргээ дуудав
Иргэд эсэргүүцэж чулуудлаа
Эргээд хариуд нь буудлаа
Хэдэн зуугаар нь хорив
Хохирлоо авахаар шийдэв
Тэргүүн түшээдээр мундагдуулан
Тэрбум тэрбумаар нь авав
Архив юу нь ч олдов
Ахиад ордноо сүндэрлүүлэв
Дээр нь мөнгө нэмэрлүүлж байж
Тусгаар ордноо босгов
Цагаан гантиг ордноороо
Цаадахь галерейгаа хаав
Улам гоё ордноороо
Уран зургийн үнсийг  халхлав
Нэр юуг нь солиод
Намын байраа босгов
Нээлтээ хийхээр шулуудан
Нижигнэнхэн бэлтгэж байтал…

“Муурын байшин шатлаа
Муухай явдал боллоо
Түргэн дохионы хонх
Түн тан, түн тан
Түймэр гарлаа цаана чинь
Түн тан, түн тан”

Гал түймэр гарлаа
Галын машин ирлээ
Хуучин бэлэг шатлаа
Хамаг хэвлэл нь шуугалдан
Хачирхалтай түймэр гэцгээв
Дарга юу нь шагшралдан
Даанч сэжигтэй гэцгээв
Дээвэр юу нь шатсан
Тусгаар тогтнолын
“Таж Махал” хотын төвд сүндэрлэнэ

Түн тан, түн тан
Түн тан, түн тан
Түн тан, түн тан

А.Шархүү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж