Эштон Качерийг санхүүгээр торгоно

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Эштон Качерийг санхүүгээр торгоно

Хэдэн долоо хоног үргэлжилсэн дуулиан шуугианы дараа Деми Мур нөхөр Эштон Катчераас салах шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр өөр өөрсдийн замыг сонгосон ч  Деми Мур өөрийг нь хуурсан Катчертэй тооцоо хийхээр болжээ. Тэд 2005 онд  гэрлэлтийн гэрээ байгуулж байсан аж. Тухайн үед Деми Мур 171 сая еврогийн хөрөнгөтэй байсан юм. Харин Катчерийн хувьд бол төдийлөн их мөнгө байгаагүй гэж болно. Учир нь тэрбээр карьерынхаа эхэн үед байсан юм.  Харин энэ хооронд Катчерийн хувьд санхүү нь нэлээд зузаарч, кино болон бусад гэрээ байгуулан, 4.6 сая еврогийн хөрөнгөтэй болж амжжээ. Тэрбээр гэрлэх гэрээ байгуулсан нь өдгөө тун ашигтай хувилбар болж байгаа юм. Учир нь Катчерийн хувьд энэ түрээсийн гэрээ ёсоор гэрлэсний дараа орж ирсэн хөрөнгө мөнгө нь хамгаалагдах юм. Харин Деми үүнд нь дургүйцэж, түүний хөрөнгөний нэгээхэн хэсгийг авахаар шийджээ. Тэдний ойр дотныхны мэдэгдэж байгаагаар Деми ялсан ч, ялаагүй ч  үүний төлөө хатуу тэмцэхээр болсон аж. Энэ нь Катчерийн хувьд амьдралд нь том сургамж болох ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна.   

Eagle News TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж