Багш, шавийн барилдлага

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Багш, шавийн барилдлага

Эр хоёр загал гэгчээр загварынхан дунд “эм хоёр загал” бий болжээ. Мисс Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл хоёрыг багш шавийн барилдлагатай гэдгийг бүгд мэдэх биз. Мисс Ч.Содтуяа жил бүрийн “Мисс Монголия”-д шавь нараа сойдог. Түүний шавь нар нь ч багшийнхаа итгэлийг алдаж байгаагүй. Ялангуяа Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг нар Ч.Содтуяагийн хайртай шавь нарын нэг. Хүмүүжил сайтай, ухаалаг, боловсролтой, хөдөлмөрч, хичээнгүй гээд л энэ хоёр миссийг магтах хүн олон. Тиймдээ ч мисс Ч.Содтуяа шавь нараараа бахархан ярих дуртайгаас гадна энд, тэнд болж буй шоу тоглолтыг хамт үзэх нь олонтаа байдаг.

Сүүлийн үед мисс Х.Бадамгэрэл, Ч.Содтуяа хоёр байнга л хамт явах болжээ. Тэд дуурийн, драмын театрт, Соёлын төв өргөөнд ч хамт л явж харагдах болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Миний нууц хүү” жүжгийн нээлтэд хамтдаа ирсэн байв. Энэ үдэш хоёр мисс бусдаас ялгарч, цагаан өнгөөр гоёсон нь ихэмсэг харагдуулж байсан юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж