М.Нарагийн экс найз залуу

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

М.Нарагийн экс найз залуу

Шар хэвлэлийн “од” болоод буй дуучин М.Нара хаа ч явсан илэн далангүй яриа өрнүүлж, ил задгай хувцасладаг нь олны анхаарлыг татаж байдаг. Тиймдээ ч шар хэвлэлийн “од” гэгддэг биз. Дуучин бүсгүй өнгөрсөн онд “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Батуушкатай болзож, нэг хэсэг хамт амьдарч байсан юм. Удалгүй М.Нара Японд сурахаар явж, найз залуу Батуушка нь Энэтхэгт сурахаар явсан нь залуу хосыг салгахад хүргэсэн. Тэгвэл дуучин М.Нарагийн экс найз залуу Батуушка Монголдоо иржээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Миний нууц хүү” жүжгийн нээлтийн үеэр арын алба хариуцаж, зохион байгуулагчаар ажиллаж байв. Тэрбээр найзуудынхаа ажлыг дэмжиж, ийнхүү анхны тоглолтод нь “ЗБ”-гийн үүрэг  гүйцэтгэж, мэргэжил нэгтнүүддээ туслав.
М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж