Хууль зүйн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо хуралдана

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.30 цагаас хуралдаж байна. Тус байнгын хороогоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлт, Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.
Харин 10.00 цагаас Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 2010 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцана.
Үдээс хойш буюу 14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Түүгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийг авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж