МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Энэхүү хуралдааныг тус намынхан хатуу чанд хамгаалалт дор хийсэн юм. Төрийн ордны “А” танхимд болсон Удирдах зөвлөлийн хуралдаанд намын дарга, Ерөнхий сайд С.Батболдоос гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцлоо. Тус хуралдаанаар энэ сарын 28-нд хийхээр товыг нь зарласан бага хурлын талаар авч хэлэлцжээ. Ингэхдээ бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэх талаар танилцуулсан юм байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нарыг эргүүлэн татах тухай асуудлыг бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж цацагдсан. Энэ асуудлыг өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг нэр бүхий гишүүнээс тодруулахад “Засаг дарга нарын тухай асуудлыг хэлэлцээгүй” гэж мэдэгдлээ. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дуу өндөрссөн, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг хамгаалсан гэх мэдээлэл бас байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж