Багш нар ажил хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Багш нар ажил хаяна гэв

Цалин, орлогоо нэмэгдүүлэхийг шаардаж, улмаар шаардлагынхаа хариуг тодорхой байдлаар авахыг хүсч, өнөөдөр Сангийн яамны өмнө жагссан багш нарын төлөөллийг Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авч, уулзжээ. Энэ үеэр Сангийн яамны зүгээс “Багш нарын шаардлага бидэнд албан ёсоор ирээгүй. Тиймээс бид хариу өгөөгүй байна. 2012 оны төсвийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх учиртай. Иймд шаардлагыг биелүүлэх боломжгүй. Тэгээд ч Сангийн яам шийдвэр гаргадаггүй, шийдвэрийг УИХ батална. Сангийн яамнаас ирэх оны төсвийг боловсруулан УИХ-д өргөн барьсан байгаа. Одоо эцсийн шийдвэрийг УИХ гаргана” гэсэн хариулт өгчээ. Тиймээс багш нар УИХ-д шаардлага хүргүүлж, ирэх долоо хоногоос эхлэн ажил хаяхаар болсон байна.

Монгол Улсын Засгийн газраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн  нэгдсэн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, улмаар гуравдугаар сараас 23 хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ. Харин багш нарын зүгээс цалин нэмэх хугацааг наашлуулахыг шаардаж байгаа билээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж