Австралийн Засгийн газрыг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Австралийн Засгийн газрыг шүүхэд өгөв

Тамхи үйлдвэрлэгч “Philip Morris” компани тамхины сав, баглаа боодолтой холбоотой шинэ хууль гаргасантай холбогдуулан Австралийн Засгийн газрыг шүүхэд өгчээ. Австралийн хууль тогтоогчид тамхи эрүүл мэндэд хортой гэсэн анхааруулга бүхий хүрэн ногоон хайрцганд савласан тамхи худалдаалахыг зөвшөөрнө гэсэн хууль гаргасан байна. Уг хуулийг ирэх оны арванхоёрдугаар сараас эхлэн мөрдүүлэхээр заажээ. Хуульд зааснаар тамхины хайрцган дээрх үйлдвэрлэгч брэндийн нэр анхааруулсан бичигтэй адилхан өнгө, хэмжээ, шрифттэй байх ёстой гэж заасан ажээ. Канберрагийн эрх баригчид уг хуулийг Австралийн түүхэн дэх эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал шийдвэр гэж мэдэгдсэн байна.  Харин тамхи үйлдвэрлэгч компани “Philip Morris Asia”-ийн төлөөлөгч уг хууль хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж