84,7 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

84,7 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.11.21/ үнэт цаасны 4097 дахь удаагийн арилжаагаар нийт 42 ХК-ийн 84.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 55.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 53.1 мянган ширхэг хувьцааг 82.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 2.3 мянган ширхэг хувьцааг 2.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 177 хэлцэл хийжээ. 

Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 14 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21434.05 нэгжид хүрч өмнөх өдрөөс 4.32 нэгжээр буюу 0.02%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 246.2 тэрбум төгрөг болсон байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж