ОХУ-ын Уфа хотноо болж буй бүстэй барилдааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс 62 кг-ын жинд Баянхонгор аймгийн “Хонгор” дэвжээний тамирчин, энэ жилийн дэлхийн аварга Б.Эрхбаяр хүрэл медаль хүртсэн байна. Энэ сарын 17-20-нд болсон тус тэмцээнд Монголын бөхчүүд долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос ийнхүү Б.Эрхбаяр медалийн тавцанд гарч, 90 кг-д Х.Цогтбаяр тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцлоо.
Түүнчлэн тэмцээний эхний өдөр болсон багийн барилдаанд Монголын баг эхний барилдаандаа ОХУ-ын багт 2:5 харьцаатай ялагдаж, дараа нь Тажикистаны багийг 4:3-аар ялсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө Европын нэгдсэн багтай таарч, 3:4 харьцаатай дийлдсэнээр тавдугаар байрт шалгарчээ. Багийн тэмцээнд найман орны баг өрсөлдсөн байна.
С.Цэлмэг