Р.Жервейс “Алтан бөмбөрцөг” наадмыг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Р.Жервейс “Алтан бөмбөрцөг” наадмыг хөтөлнө

Британийн инээдмийн жүжигчин Рики  Жервейс  69 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмыг хөтлөн явуулах гэнэ. Тэрбээр уг наадмыг гурав дахь удаагаа хөтлөх гэж байна. Рики Жервейсийг “Алтан бөмбөрцөг” наадмын хөтлөгчөөр нэрлэсний дараа тэрбээр “Оскар”-ын наадмыг хөтлөх Билли Кристалаас  “twitter”-ээр наргиан, хошин үгсийг бүгдийг нь битгий урсгачихаарай гэж захисан гэнэ. Рики Жервейс “Алтан бөмбөрцөг” кино наадмыг хөтлөх үед наадмыг шууд дамжуулсан “NBC” сувгийг үзэгчдийн тоо 17 саяд хүрсэн гэдэг.  Жеймс Франко, Энн Хэйтуэй нар “Оскар”-ын наадмыг хөтлөхөд төдийлөн олон үзэгч үзээгүй бөгөөд шүүмжлэгчид тэр үед Рикиг үгүйлж байсан билээ. 69 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам ирэх нэгдүгээр сард Беверли Хиллз дэх Беверли Хилтон зочид буудалд болох гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж