Журам эвдээд осолд оров

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Журам эвдээд осолд оров

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс гэмт хэргээс сэргийлэх 45 хоногийн аян зохион байгуулж байна. Аянаар өдөр шөнөгүй эргүүл гаргаж, нэн ялангуяа зам тээврийн хөдөлгөөн, малын худалдаа наймаанд хатуу хяналт тогтоожээ. Аяны эхний 14 хоногт 2300 орчим машин техникийг шалгаж мод тээвэрлэсэн 18 тэргийг саатуулан, согтуугаар техник жолоодож явсан зургаан жолоочийн эрхийг хасчээ. Өлгий суманд 13000 гаруй толгой мал орж ирснээс 400-гийнх нь гарал үүслийн гэрчилгээгүй тул зурагжуулан бүртгэлд авч, гарал үүслийг нь олж тогтоохыг эздээс нь шаарджээ. Аяны үеэр Толбо сумаас Өлгий сум орох замд УАЗ-469 маркийн нэг авто машин онхолдож, нэг хүний амь эрсдэн, хоёр хүн хүнд шархдсаныг шалгахад даацаас илүү буюу арав гаруй зорчигч, хоёр хоньтой тээвэрлэсний дээр шалган нэвтрүүлэх цэгээс зугтан баталгаагүй замаар явж дүрэм зөрчсөн нь тогтоогджээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж