“Toyota Motor” үйлдвэрлэлээ хумив

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Toyota Motor” үйлдвэрлэлээ хумив

Тайландын үерийн улмаас автомашины зарим эд ангийн  нийлүүлэлт саатсан тул “Toyota Motor” бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Тайланд дахь “Toyota Motor”-ын гурван үйлдвэр үерийн улмаас хаагдсан юм. Үүнээс болж “Toyota Motor” дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлтээ багасгахад хүрсэн. Тайланд дахь автомашины туслах эд ангийн үйлдвэрүүд хаагдсанаас “Toyota Motor”-ын ашиг 18.5 хувиар буурчээ. Тайландын үерийн гамшиг хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул “Toyota Motor” худалдаа, борлуулалтын хэмжээг хэсэг хугацаанд бууруулжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас асар их хэмжээний алдагдалд орж, зарим үйлдвэрээ хааж байсан “Toyota Motor”-ыг хөл дээрээ босохоор хичээж байгаа үед Тайландын үер нэрмээс болж орхижээ. Тайландын үйлдвэрүүд хаагдсанаас компанийн 150 мянган эд ангийн нийлүүлэлт зогсчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж