Х.Баттулга Ч.Насантогтох багшид Land-200 бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Ч.Насантогтох багшид Land-200 бэлэглэв

Жүдо
бөхийн спорттой амьдралынхаа 40 гаруй жилийг холбож яваа Ч.Насантогтох
багш саяхан Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн хүлээн авалтыг
хийсэн нь харин ч нэг үе үеийн жүдочдын уулзалт болжээ. Түүний ууган
шавь нарын нэг нь улсын заан Д.Цэнд-Аюуш гээд бодохоор гурван үеийн
жүдочид нийлсэн дөрөв, таван зуугаад хүн цуглахаас ч яахав. Ямартай ч
Монголын жүдочдыг сургасан шиг сургасан энэ эрхмийн гараас олимпийн
анхны аварга Н.Түвшинбаяр, дэлхийн анхны аварга жүдоч Х.Цагаанбаатар,
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа гээд олон анхдагчид, шилдгүүд
төрсөн нь үнэн. Тиймдээ ч түүний хайртай шавь нарын нэг, одоогийн Жүдо
бөхийн холбооны тэргүүн, “Женко” Х.Баттулга багшийнхаа Хөдөлмөрийн
баатар цолыг мялааж, Land Cruiser 200 маркийн автомашин бэлэглэжээ.

Монголын
спортын түүхэнд дасгалжуулагч хүн Хөдөлмөрийн баатар болсон тохиолдлын
анхдагч болсон Ч.Насантогтох багш хоёр сарын өмнө жүдо бөхийн шигшээ
багийн дасгалжуулагчийн ажлаа өөрийн хүсэлтээр шилжүүлж, өдгөө Монгол
Улсын Үндэсний шигшээ багт Улсын зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа
юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж