Бүртгэлийн байгууллагын бага хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн байгууллагын бага хурал болов

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 71 жилийн ой, “Бүртгэлийн ажилтан”-ы өдрийг энэ сарын 23-нд тэмдэглэх ажлын хүрээнд “Улсын бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний  бага хурал  боллоо. Тус хурлыг МУИС-ийн ХЗДС-ийн Иргэний эрх зүйн тэнхим, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал,  цаашдын зорилт, чиг хандлага, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, өнгөрсөн болон өнөөгийн төвшинг хэлэлцэж, санал солилцох зорилготойгоор зохион байгуулжээ.

Бага хуралд тус газрын орлогч болон холбогдох газрын дарга нар,  Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхмийн багш, докторант Д.Янжинхорол, Удирдлагын академийн зөвлөх, Профессорын багийн гишүүн, доктор, профессор Д.Сэржамц, “Отгонтэнгэр” дээд сургууль зэрэг байгууллагын эрдэмтэн, доктор профессорууд оролцон Монгол Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн тогтолцоо болон цаашдын зорилт, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох  арга замын талаар 10 гаруй илтгэл тавьж,  хэлэлцсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж