Ирэх онд Ховдын түүхэн ой тохионо

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Ирэх онд Ховдын түүхэн ой тохионо

XYII зууны улс төр, цэрэг, нийгэм, шашны зүтгэлтэн Галданбошигт хааны санаачилгаар Ховд хот 1685 онд Ховд голын хөвөөнд “Улаан харгана” хэмээх газар байгуулагдаж, Манжийн цэргийн бэхлэлтийн зориулалтаар 1762 оноос одоогийн байгаа Ховд хотноо суурьшсан түүхтэй. Манж нар 1762 онд Дөрвөд далай хаан Тагнын Урианхай, Алтайн Урианхай,Торгууд, Захчин, Мянгад, Өөлдийн хошуудыг нэгтгэн “Ховдын хязгаар” хэмээн засаг захиргааны бие даасан нэгж байгуулж Ховд хотноо улсаа төлөөлж амбан суулгаж байжээ. Монгол Улсын Засгийн газраас Ховдын хязгаарыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах жанжин сайдаар Манлай баатар ван Дамдинсүрэн, Хатанбаатар ван Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Зоригт бэйс Наваанцэрэн нарыг томилон 1912 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ховд хотыг Манж Хятадын түрэмгийллээс чөлөөлсөн энэ ялалт нь Ховдын хязгаар нутгийн олон ястан, үндэс угсаа, язгуур овгоо эрхэмлэж, шашин төрөө хүндэтгэн Монгол Улсаа байгуулах үндэсний эрх чөлөөний цаашдын гүнзгийрэлтэд чухал нөлөө үзүүлсэн билээ.

Ирэх 2012 онд Ховд хот үүсэн байгуулагдсаны 327 жилийн ой, Буянт голын хөвөөнд нүүн суурьшсаны 250, Манж, Хятадын дарлалаас чөлөөлсний 100 жилийн ой тохиохтой уялдуулан “Ховд хотын үүсэл хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бэлтгэл ажил хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж