“Heathrow” нислэгээ хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Heathrow” нислэгээ хойшлуулав

Өтгөн манан бууснаас Английн “Хитроу” онгоцны буудал болон “Лондон сити” нисэх онгоцны буудал нислэгүүдээ хойшлуулсан байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй цаг агаарын таагүй үзэгдлээс болж  “Хитроу” онгоцны буудалд буух 37 нислэг, хөөрөх 22 нислэгийг хойшлуулаад байгаа гэнэ. “Лондон сити” нисэх онгоцны буудал мөн хөөрөх 10 нислэгийг хойшлуулжээ. Цаг уурын төвийн мэдээлснээр манан Гринвичийн цагаар 10 цагийн үед арилах гэнэ. Өдөрт дунджаар 1,300 орчим нислэг үйлддэг “Хитроу” онгоцны буудлын удирдлага зорчигчдыг аялахаас өмнө нислэгээ шалгахыг анхааруулж байгаа гэнэ. Тус нисэх буудал дээрх шалтгааны улмаас ням гаригт 132 нислэгийг цуцалсан байна. Нислэг нь хойшлогдсоноос болж нисэх буудалд хэдэн зуун хүн саатаж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж