“Эсгий туургатан” төвөөс мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Эсгий туургатан” төвөөс мэдээлэл хийлээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Улс тунхагласны баяр арваннэгдүгээр сарын 26-нд мөн үү?”, ”Төрийн далбааны стандарт ба алдаатай төрийн далбаа”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж байна уу?” зэрэг сэдвээр “Эсгий туургатан” төвөөс мэдээлэл хийлээ.

Төрийн далбааны стандартыг баталсан ч алдаатай төрийн далбаа хийж байгаа иргэд, байгууллагуудад ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Мөн айл өрх, албан байгууллага төрийн далбааг хэрхэн ашиглах талаар тодорхой журам байхгүй, үүнийг нэгдсэн журам болгон мөрдүүлэх хэрэгтэй байгаа талаар хэлж байлаа. Түүнчлэн төрийн соёмбо гэдэг нэр сүүлийн үед утгаа алдан бүтээгдэхүүний нэр хаяг, шошго болон юу дуртайдаа ашигладаг зүйл болсон талаар тус байгууллагынхан онцлов.

Бас нэг асуудал бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тухайн улсынхаа далбаа, өөрийн улсын далбаа, компанийyхаа логог байршуулдаг олон улсын жишиг байдаг.  Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд Монгол Улсын далбааг сүүлд нь байрлуулсан гаж үзэгдэл байгаа ажээ. Төрийн байгууллагынхан энэ мэт зүйл дээр хяналт тавьж ажиллахгүй байгааг тэд шүүмжиллээ. Төрийн албан хаагчдын зайлшгүй мэдэх ёстой хууль, тогтоомжид төрийн далбааны бэлгэдлийн талаар дэлгэрэнгүй, стандартынх нь хамт оруулах зайлшгүй хэрэгтэй байгааг ч тэд дурдав.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж