Кэти Перри хурим хийхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Кэти Перри хурим хийхийг хүсч байна

Дуучин Кэти Перри өнгөрсөн долоо хоногт Америкийн телевизийн нэгэн ток шоунд оролцохдоо хуримаа хийх бодолтой байгаа гэж ярьсан боловч сүүлийн үед найз залуутайгаа ойлголцохгүй байгаагаа нэгэн найздаа хэлсэн гэнэ. Кэтийн найз залуу 35 настай Рассел аялан тоглолтоор Америкийн их сургууль, коллежуудаар явахдаа сүйн бөгжөө хуруунаасаа авч, охидын сургуулийн “эмэгтэйчүүдийн холбоо”-той танилцана гэж хошигносон гэнэ. Тэрбээр “Би эмэгтэйчүүдийн секс клубээс өөр эмэгтэйчүүдийн холбоо мэдэхгүй. Гэхдээ энэ талаар удахгүй олж мэднэ” гэж ярьсан ажээ.

Кэти Перри Британийн инээдмийн жүжигчин Расселтай 2008 онд “Get Him to the Greek” кинонд тоглох үеэр танилцсан юм. 2009 онд “MTV” хөгжмийн наадмыг хөтөлсөн Рассел "Кэти энэ наадмаас нэг ч шагнал авсангүй. Түүнд мөрийг нь  дэрлэн уйлах хүн хэрэгтэй байгаа. Гэвч түүнтэй нэг зочид буудалд буусны хувьд энэ үдшийн ялагч би болж байх шиг байна” гэж хошигнож байсан билээ. Тэд тэр жилээ Энэтхэгт сүй тавьсан билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж