Уран жолоодлогын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Уран жолоодлогын тэмцээн боллоо

“Автобус-3” нийслэлийн өмчит газар  байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан том оврын автобусны байгууллагуудын дунд уран жолоодлогын тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд нийслэлийн өмчит компаниудаас гадна “Тэнүүн огоо”, “Мяралзаа”, “Трансбус”, “ДЮЦ”, “Эрдэм транс” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжийн мэргэшсэн жолооч нар оролцож, ур чадвараараа өрсөлдсөн байна. Уран жолоодлогын тэмцээн тест бөглөх, техникийн гэмтэл илрүүлэх, уран жолоодлого гэсэн гурван шалгуураар явагджээ. Тэргүүн байрт “Автобус-3” компанийн жолооч Б.Нямпүрэв шалгарч, шилжин явах цом, 400 мянган төгрөгөөр шагнуулсан бол хоёрдугаар байрт “Автобус нэгдэл” компанийн жолооч н.Жанчив, гуравдугаар байрт “Автобус-3” компанийн жолооч Б.Ууганбаяр нар шалгарсан байна.

Жолооч нарын ур чадварыг сорьсон энэ тэмцээнд “Автобус-3” компанийн ганц эмэгтэй жолооч Н.Батгэрэл оролцон  тусгай байр эзэлсэн байна. Энэ жилийн тэмцээний шилжин явах цомыг “Автобус-3” компани авчээ. Цаашид уг тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар болжээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж