Хятадын ганчид үйлдвэрлэлээ хумиж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Хятадын ганчид үйлдвэрлэлээ хумиж байна

МАН-ын сүүлээ тасдах тактик

Тайваний тэргүүлэх ган үйлдвэрлэгч “China Steel” компани өөрийн гол нийлүүлэгч “BHP Billiton”, “Рио Тинто”, “Вале” зэрэг компаниудаас гэрээний нөхцөлд заасан хэмжээний нийлүүлэлтийг хойшлуулах тухай яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас тус компани ийнхүү харилцагч компаниудтайгаа төмрийн хүдэр болон коксжих нүүрсний нийлүүлэлтээ хойшлуулах талаар ярилцахаар болоод байна.

“China Steel” компанийн удирдах албан тушаалын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол тус компани харилцагч компаниуд нь нийлүүлэлтээ хойшлуулна гэдэгт найдаж буй ажээ. Европын бүсийн хямрал улам даамжирч, АНУ-ын эдийн засаг эргэлзээтэй болсоор байгааг тэрбээр онцолжээ.

Дан ганц “China Steel” ч бус, “Baoshan Iron&Steel” болон салбарын бусад компаниудын үйлдвэрлэлд эрэлтийн бууралт аль хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ.

“Baoshan Iron&Steel” компанийн хувьд бүтээгдэхүүнийхээ захиалгын үнийг өнгөрсөн сараас эхлэн буулгах арга хэмжээ аваад буй ажээ.

Гангийн эрэлт дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн буурч байгаагийн улмаас, өнгөрсөн сард зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 30 гаруй хувиар унаж, 130 ам.доллар/тонн болоод байна.

Одоо Хятад улсын агуулахад 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөц байгаа нь өмнөх саруудынхаас ялимгүй буурсан үзүүлэлт юм.

Хятад нь дэлхийн төмрийн хүдрийн экспортын 40 гаруй хувийн эрэлтийг бүрдүүлэгч улс учир, одоогоос ердөө хоёр сарын өмнө 170 гаруй ам.доллар/тонны үнэтэй байсан уг түүхий эдийн үнэ цаашид ч үргэлжлэн унах магадлалтай байна.

Б.Төгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж