
Түүнчлэн асрамжийн газарт амьдарч байгаа ерөнхий боловсролын сургууль төгсч, их, дээд сургуульд элсэн орох 14 оюутныг сонгон, тэдэнд их сургуульд буюу өөрсдийн сургууль болох МУИС-д элсэн ороход туслах зорилгоор хүссэн хичээлээр нь давтлага өгч туслах гэнэ. Мөн эдгээр 14 хүүхэд МУИС-д элсэн орох шалгалтад тэнцвэл сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлөх саналыг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Учир нь асрамжийн газраас насанд хүрээд гарч байгаа хүүхдүүд нь тодорхой орлого байхгүй учраас сургалтын төлбөр болон дотуур байранд амьдрах мөнгөний асуудалтай тулгардаг учраас эдгээр хүүхдүүдийг сонгож авснаа оюутнууд хэлж байсан. Аяны хүрээнд Хүүхдийн төлөө газрын харьяа Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, НЗДТГ-ын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн 11 дүгээр ангийн хүүхдүүдэд хамрагдах гэнэ.
Ш.Чимэг