“Реклам залгигчдын шөнө” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Реклам залгигчдын шөнө” боллоо

Дэлхийн нэр хүндтэй рекламны фестивалиуд, тэр дундаа “Каннын арслан”, “Эпика”, “Нью Йоркийн Фестиваль”, “Алтан Бөмбөр”, “Спайк Азия” зэрэг  фестивалиудаас шагнал хүртсэн, дэлхийн хамгийн шилдгүүдийг толилуулдаг  “Реклам залгигчдын шөнө” ёслол өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. “AnriMediarte”, “Egg People” агентлагууд хамтран зохион байгуулсан тус ёслол энэ жил зургаа дахь удаагаа болж байгаа юм.  “Реклам залгигчдын шөнө” ёслолд Америк, Турк, франц, Япон, Орос, Англи, Малайз зэрэг дэлхийн 50 гаруй орны шилдэг рекламыг танилцуулав.  Реклам сонирхогчид, рекламны мэргэжлийнхэн төдийгүй үзэгч олны хүсэн хүлээдэг энэхүү арга хэмжээг “Skytel” компани, “Canon” брэнд ивээн тэтгэж, хамгийн өвөрмөц хийцтэй, автомашины, амьтантай, хөгжилтэй, нийгмийн болон спортын сэдэвтэй рекламуудыг энэ үдэш үзэгчдэд “залгиулав”.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж