
Улаан Кхмерүүдийн удирдагчдыг шүүх Камбож, НҮБ-ын хамтарсан шүүх ажиллагаа асар их шүүмжлэл дагуулсан. Улаан Кхмерүүдийн гарт гэр бүлээ, хайртай хүмүүсээ алдсан хүмүүс 1,7 сая хүнийг хоморголон устгасан энэ аймшигтай аллагад ердөө гурван хүнийг буруутгаж яллах нь хангалтгүй гэж үзсэн билээ. 1975-1979 оны хооронд Камбожийн хүн амын гуравны нэг хувийг хоморголон устгаж, мөрдлөг, хавчлага явуулж, хүчирхийлэл үйлдсэн Улаан Кхмерийн удирдагч Пол Пот 1998 онд түүнийг шударга шүүхийн өмнө аваачихын өмнө нас барсан юм. Улаан Кхмерийн дэглэмийн удирдагчдаас Каинг Гуэк гэгчээс бусдыг нь баривчилсан байна. Харин хэдэн зуун мянган хүнийг тамлаж, эрүү шүүлт явуулж байсан Туол Сленг шоронгийн дарга байсан этгээдийг одоо хэр нь эрэн сурвалжилж байгаа юм.