
АНУ-ын Харвардын их сургуулийн монгол төсөгчдийн анхны уулзалтыг энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Уулзалтад Харвардын Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуулийн төгсөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохын зэрэгцээ тус сургуулийг төгсөгчид оролцох юм байна. Энэ удаагийн арга хэмжээний зорилго нь Монголд Харвард клуб байгуулах, Харвардын их сургуулийг Монгол Улстай холбох, Монгол Улсад хэрэгцээтэй үйл ажиллагаа хамтран санаачлах талаар санал бодлоо солилцоход оршжээ. Дашрамд сануулахад, АНУ-ын Харвардын их сургуульд 1992 оноос хойш төрийн удирдлага, хууль бизнес, нийгмийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр баклавр, магистр болон докторын зэргээр нийт 18 монгол оюутан суралцан төгсчээ.
Г.Дарь