Багш нар Сангийн яамны гадна жагсч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Багш нар Сангийн яамны гадна жагсч байна

Цалин, орлогоо нэмүүлэхийг шаардаж буй багш нар Сангийн яамны өмнө жагсч байна. Энэ сарын 17-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан тэд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг Сангийн сайд С.Баярцогтоос авахаар ийнхүү цуглаад байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн  нэгдсэн холбоотой зөвшилцөн 2012 оны гуравдугаар сарын 1-нээс багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар тус тус нэмэгдүүлэхээр болсон билээ. Харин багш нарын зүгээс Засгийн газрын дээрх шийдвэрийг, тодруулбал, 80 мянган төгрөгийн нэмэгдлийг оны эхнээс, улмаар 23 хувиар нэмэх асуудлыг Сар шинийн баярын өмнө хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байгаа юм. Гэтэл шаардлагын хариуд тодорхой мэдээлэл өгөөгүй, цаг хугацааны талаар тодорхой дурдаагүй гэж үзэж байгаа тул Сангийн сайдтай биечлэн уулзаж, тодорхой хариулт авахаар жагсч байгаа гэв.

Одоогоор Сангийн сайд ямар нэг хариулт ирүүлээгүй байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж