ОХУ гэрээгээ сэргээхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

ОХУ гэрээгээ сэргээхийг хүсчээ

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт өнгөрсөн оны аравдугаар сард малын гоц халдварт  шүлхий өвчин гарсан. Үүнээс болж ОХУ-ын зүгээс  Монголоос мах, махан бүтээгдэхүүн импортлохгүй гэдгээ илэрхийлж, гэрээгээ цуцалсан юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монгол боом гарснаар болоод махан махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ цуцалж, хориг тавиад байсан билээ. Харин уг хоригоо цуцалсан талаараа саяхан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ОХУ-аас мэдэгдэж, гэрээгээ эргэн сэргээхийг хүссэн байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Монголын махны холбооноос тус улстай байгуулсан гэрээгээ сэргээх үүднээс ирэх сард хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.  

Ж.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж