Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Загварын дэгжин хос

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн хамт “Говь” брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй загвар өмсөгчдийн дунд хамгийн шилдэг нь хэмээн үнэлдэг. Түүнийг нэг хэсэг “Гурван охин” хамтлагийн дуучин Н.Солотой нэр холбож байсан ч загвар өмсөгч Э.Энхболд “Би анхныхаа хайртай гэрлэсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгснөөр энэ бүхнийг няцаасан. Тэрбээр “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, дизайнер н.Отгонжаргал хэмээх эгчмэд бүсгүйтэй гэрлэж, олон бүсгүйчүүдийн зүрхийг гуниглуулсан биз ээ. Хосууд өнгөрсөн жил бяцхан охинтой болсон юм.

Загварын хүрээний дэгжин хос гэгддэг тэд өнгөрсөн долоо хоногт “Миний нууц хүү” жүжгийн нээлтийг үзэхээр ирсэн байв. Тэд улаан хивсээр хамтдаа алхалж, олны харааг булааж байв. 

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж