
Түүнчлэн шүүхээс хуулийн дагуу эцэг тогтоосон тохиолдол сүүлийн таван жилийн байдлаар 1675 бүртгэгджээ.
Гэр бүлийн маргааны 77.3 хувь нь гэрлэлт цуцалсан хэрэг бөгөөд жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байна. Гэрлэлт цуцлалт Улаанбаатарт хамгийн их буюу нийт таван жилийн дүнгээр 7069 байгаа бол Орхон, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад бусад аймагтай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байдаг аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан тоо 918 гэр бүл байгаа аж. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулсан тохиолдол 1866 байгаа нь гэр бүл цуцлалтаас хүүхдийн эрх зөрчигдөж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
С.Отгон