Скарлет Йохансен найруулагч болно

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Скарлет Йохансен найруулагч болно

Холливудын хөөрхөн хүүхэн Скарлет Йохансен Труман Капотигийн зохиолоос сэдэвлэсэн “Summer Crossing” киноны бас нэгэн хувилбарыг бүтээх гэнэ. 26 настай жүжигчин бүсгүй Холливудын шилдэг найруулагч Вуди Аллен, ах дүү Коэн, Кристофер Нолан, Камерон Кроу болон “Оскар”-ын шагналт продюсер Барри Спайкингс нартай хамтран ажиллаж байсан билээ. Труман Капотигийн “Summer Crossing” зохиол түүний анхны бүтээл. Анх 1943 онд бичсэн уг зохиол дөнгөж 2005 онд хэвлэгдсэн байна. Зохиолд машин зогсоолын ажилтан эрд дурласан 17настай охины тухай өгүүлдэг ажээ. Скарлет Йохансен одоо найруулагч Жонатан Глейзерийн "Under The Skin" кинонд тоглож байгаа юм байна.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж