
“Occupy Wall Street” хөдөлгөөнийг дэмжиж, суулт хийж байсан Калифорнийн их сургуулийн оюутнууд руу цагдаагийнхан халуун чинжүүгээр шүршсэн хэрэг тус муж даяар шуугиан дэгдээгээд байна. Оюутнуудын улаан нүүр рүү халуун чинжүү шүршсэн хоёр цагдааг ажлаас нь түдгэлзүүлж, дээрх хэрэгт мөрдөн байцаалт явуулна гэж тус кэмпийн цагдаагийн дарга мэдэгдсэн байна. Оюутнууд гар гараасаа барилцан гинжин холбоо үүсгэж, эсэргүүцлийн суулт хийж байжээ. Халуун чинжүүгээр шүршүүлсэн 11 оюутны нүд, ам, хамар түлэгдсэнаас ханиалгаж, амьсгал нь боогдсон тул эмнэлэгт хүргэсэн байна. Дээрх хэргээс үүдэн тус их сургуулийн удирдлагыг оюутнуудын эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж чадаагүй гэж үзэн огцрохыг шаардсан байна. Оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж, чимээгүй суулт хийснээс өөр үймээн дэгдээгээгүй ажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Н.Энх