
“Оюу толгой” ХХК Өмнөговь аймгийн төв Даланзадгадад “Бизнес хөгжлийн төв”-ийнхөө үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Уг төв нь Оюутолгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. Бизнес хөгжлийн төв үйл ажиллагаагаа эхэлснээр орон нутгийн иргэд нэг дороос бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болохын зэрэгцээ “Оюутолгой” ХХК болон “Хас” банкны хамтран хэрэгжүүлж буй нийт нэг сая ам.долларын жижиг зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай тусгайлсан бизнес сургалтад хамрагдах боломжийг нээж өгч байна. “Бизнес хөгжлийн төв” нь гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрдэх юм. Цаашид Ханбогд сум болон Улаанбаатар хотноо Бизнес хөгжлийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Ж.ГЭГЭЭ