Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг тус бүр авч хэлэлцэнэ. Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай, Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Цагаан толгойн үсгийн тухай хуулийн төсөл, Казиногийн тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг тус бүр авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талаас ажиллах хүмүүсийн нэрийг хэлэлцэж магадгүй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж