ШТС дээрэмдсэн гурван залууг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

ШТС дээрэмдсэн гурван залууг хайж байна

Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулах Шатахуун түгээх станцыг дээрэмдэж, тус түгээх станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн хэрэг энэ сарын 20-21-нд шилжих шөнийн 04.40 цагийн үед гарсан талаар мэдээлсэн. “Цагаан далай” нэртэй дээрх Шатахуун түгээх станцыг гэр бүлийн хоёр хувиараа ажиллуулдаг байжээ. Гэмт этгээдүүд эхнэр болох 37 настай Д-ийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, түүний нөхөр 37 настай Л-ийн гуян тус газар гэмтээсэн байна. Гэмт этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд ШТС-аас 2-3 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтжээ. Дээрх онц ноцтой хэргийн эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн тогтоохоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар УМБГ, Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гаргажээ. Одоогоор хэргийн газрын үзлэгийг  хийж, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж