ертөнцийг бүтээгээд дээр нь оршин суугчидыг бүтээж эхлэв.Хамгийн эхэнд
тэнгэрт нисдэг жигүүртнүүдийг үүсгэлээ. Өдөр бүр, цаг тутамд нэг төрлийг
үүсгэн нисгэсээр байв. Зарим нь том, зарим нь жижиг. Нэг нь махчин,
нөгөөх нь өөр гэх мэтчихлэн түм бумыг үүсгээд байлаа. Гэтэл жигүүртэн
амьтад яах учираа олохгүй эргүүтэн эргэлдээд аль эсвэл нэгнийгээ алж
талаад байв. Тэгээд ч зогсохгүй үүсгэсэн шувуу бүхэн нь нисэж ирээд
гомдол мэдүүлнэ.
— Би яах ёстойн!?
— Амьдрах хэцүү байна!
— Тэд нар бид нарыг бариж идээд байна…
Бурхан эцэст нь Хангарьд шувууг үүсгээд жигүүртэн амьтадын
хаанаар өргөмжлөн хойшид альваа асуудлыг хангарьд хариуцсугай хэмээн
зарлигдав. Ахиж жигүүртэн үүсгэсэнгүй.
Бурхан дараагийн удаа араатан амьтадыг үүсгэж эхлэв. Нисдэг
бол өөрийг нь олж ирээд зовлонтой байсан тул арга сэдэн газраар явдаг
амьтад бүтээсэн нь энэ байж. Буга, гөрөөс, чоно, үнэг гээд л нэг нэгээр
нь, зэрэг зэрэг бүтээж байв. Гэтэл газар дэлхий араатан амьтдаар дүүрээд
ирэхийн цагт амьтад нэгнээсээ зугтаж чадахгүй битүү чихцэлдээд алацах
болов. Энэ бүх дуу чимээ бурханыг хаана ч байсан сонсогдоод байсан тул
бурхан тэсэж тэсвэрлэхээ болиод хамгийн сүүлийн бүтээл болох арсланг
араатан амьтдын хаанаар томилоод. Өөр өөртөө ахиж араатан амьтан
үүсгэхгүй хэмээн андгайллаа.