
үндэсний зөвлөхүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч
М.Чимэддоржийн “Шинэчлэлийн зарчмууд” номын нээлт өнгөрөгч бямба гаригт
“MB Pub”-т боллоо. Номын зохиолч нь “Бид өмнөх хувьсгалт эв хамтын
нийгмээс бүрэн ангижирч, жам ёсны зүй зохицолт нийгмийг бүтээх ирмүүн
хүсэл өвөрлөж явах ёстой, ирээдүй үеийхнийхээ өмнө ардчиллыг
гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэх хариуцлагатай, хүндтэй үүргийг хүлээсэн
хүмүүс” хэмээн шинэ бүтээлээ эхлүүлжээ. “Жам ёсны зүй зохицолт нийгмийг
бүтээхэд бид чухам яах ёстой вэ” гэдэг асуултад зохиолч өөрийн үзэл
баримтлалд тулгуурлан судлаач нарын санаа бодлыг тусган хариулт өгөхийг
зорьсон байна.
Эдийн засагч М.Чимэддорж бүтээл туурвихын өмнө
нэг зүйл дээр хатуу байр суурьтай байж. Тиймдээ ч хувьсан өөрчлөгдөж буй
нийгмийн дараагийн алхам, өөрчлөлтөд бидэнд зайлшгүй хэрэгтэй,
шаардлагатай зүйлст тулгуурлан номоо бичжээ. Түүнчлэн нийтийн өмчийн
асуудал, төр, хувийн хэвшлийн харилцаа харилцаа холбоо, нийтийн бараа
бүтээгдэхүүн, төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юу вэ, төрийн үр ашиггүй
байдлыг яаж хувийн хэвшилд өгөн үр ашигтай болгох вэ, ингэснээр нийгэм
хэрхэн хөгжих талаар тоо, баримт дурьдан энгийн, ойлгомжтой байдлаар
бичжээ.
“Шинэчлэлийн зарчмууд” ном нь түүний эдийн засгийн
салбарт 10 гаруй жил ажилласан судалгааны ажлын үр дүн гэж ойлгож болох
юм. Эл номын баярт түүний ойр дотны найз нөхөд, хамтран ажилладаг
байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.