
FIFA-гийн “Goal” төслийн хүрээнд нийслэлд сүндэрлүүлсэн Футзалын шинэ ордон анхны тэмцээнээ хүлээн авлаа. Тус ордонд болж буй “Футзалын нээлттэй тэмцээн”-д 21 багийн 250 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлт энэ сарын 20-нд буюу өчигдөр болж, Монгол Улсын анхны футзалын шигшээ багийн тамирчид оролцсон бөгөөд тэмцээний анхны гоолыг оруулсан “Монос Вестерн” багийн тамирчин Б.Буянбатад футзалын шигшээ багийн гарын үсэг бүхий бөмбөг дурсгасан юм.
Тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба энэ сарын 24-нд өндөрлөнө.
С.Цэлмэг