Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг

Үүнд :
1.Оросуудын
зохиосон дүрмийн арга
2. Америк болон баруун
Европт хэрэглэгдэг харилцан ярианы арга.

Аль аль арга нь сайн
болон муу талтай. Оросын аргаар сурсан хүн юм бичихдээ сайн, ярихдаа
муу. Америк аргаар сурсан хүн ярихдаа дажгүй, юм бичихдээ сулхан байдаг
юм. Америкийн аргаар сурсан хүн дүрмийн мэдлэг муутай, дүрмээ ашиглаад
үгээ хувиргаж юмхнаар юм хийж чадваргүй, орчноос нь салгачих юм бол
хэлээ мартчихдаг. Дүрмээ мэддэг бол тухайн хэлийг мартдаггүй юм.

Өөрөөр

хэлвэл дүрэм гэдэг бол тухайн хэлийг мартахгүйн баталгаа бөгөөд зургаар
бол бэхжүүлэгч 2-р хор, барилгаар бол яс мод нь юм. Ер нь дүрэм гэдэг
бол билгийн тал, яриа гэдэг бол аргын тал юм. Арга, билгийг зөв
хослуулах хэрэгтэй. Тэгвэл бид англи хэлийг сурч амжилтанд хүрнэ. Эс
тэгвэл эрэгтэй нь өвгөн болсон хойноо, эмэгтэй нь эмгэн болсон хойноо ч
сурахгүй. Хадаасыг зөвхөн алхаар л цохиж хананд оруулна шүү дээ.

Ер

нь Улаанбаатарт их, дээд, дунд сургууль, сургалтын төв гээд л 400 орчим
сургууль бий. Эдгээрийн ихэнхэд нь оросын аргаар, заримд нь
монголчилсон америк аргаар англи хэлийг заадаг. Германд сурсан нэг
оюутнаас хөтлөгч “Манай монгол улс 1000 хүнд ноогдох эрдэмтдийнхээ
тоогоор дэлхийд дээгүүр цохиж явдаг. Энэ талаар та юу гэж бодож байна?”
гэж асуутал цаадах нь “Хэрэв тийм юм бол тэд маань улсаа хөгжүүлэх нь
яасан юм бэ?” гэж хариулж билээ. Гашуун ч гэсэн үнэн үг юм даа.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж