Давстай кофе-хайрын түүх

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Давстай кофе-хайрын түүх

Тэр түүнтэй зүгээр
энгийн үдэшлэг дээр тааралдсан. Тэр гайхалтай
байсан. Бараг бүх залуус л түүнийг мөрөөдөж байхад тэр залуу хэн ч
анзаарахгүй жирийн л нэгэн залуу байв. Шөнө ч дууслаа өглөө ч боллоо.
Тэр зориг гарган түүнийг хамт кофе уухыг урив. Бүсгүй ч гайхаж зүгээр
соелтой зан гарган зөвшөөрөв.

Тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа
айж
байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс
болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд
хийх давс авчирж өгж чадахгуй биз” гэжээ.

Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаал, тэхдээ
л кофендоо давсаа хийгээд ууж орхив. Бүсгүй түүнээс чи яагаад давс хийж
ууж байгаан гээд гайхан асуув. Тэр хариулахдаа: Би жоохонбайхдаа далайн
эрэг дээр амьдарч байсан юм, тэнд бүх бага насаа өнгөрүүлсэн. Кофендоо
давс хийж уухаар би далайн амтыг мэдэрдэг ,би өөрийнхөө амьдарч байсан
газрыг, үргэлж бага насаа санадаг, одоо хүртэл тэнд амьдардаг ээж ааваа
санадаг гэжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж