Бөмбөг тавьсан этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Бөмбөг тавьсан этгээдийг баривчлав

Шуудан болон, машинд тэсрэх бөмбөг тавьж, алан хядлага үйлдэхээр төлөвлөж байсан Нью-Йоркийн нэгэн иргэнийг баривчилжээ. 27 настай Хосе Пиментел гэгч этгээд энхийн ажиллагаанд оролцоод ирсэн цэргүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсныг тогтоосон байна. Нью Йорк хотын дарга Майкл Блумберг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэл гаргахдаа “Lone wolf” хочтой уг этгээдийг Аль-Кайда алан хядагч бүлэглэлтэй холбоотой” гэжээ. Цагдаа нар уг этгээдийн дэлбэлэхээр төлөвлөж байсан хоёр ч тэсрэх бөмбөгийг илрүүлсэн бөгөөд машинд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлж буйг харуулсан бичлэгийг мөн олсон байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Нью Йорк хотын дарга Майкл Блумберг, Цагдаагийн комиссар Рэймонд Келли, Манхэттений Ерөнхий прокурор нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж