Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Элбэг дээлт” Амраа

Үргэлж сонин содон имиж, дүр төрх бүрдүүлж чаддаг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах өвлийн хүйтнийг ажрахгүй давахын тулд үслэг эдлэлээр гангарах болжээ. Үндэсний хэв шинж агуулсан хувцас, хэрэглэлийг гоёлоо болгож чаддаг тэрбээр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Миний нууц хүү” жүжгийн нээлтэд монголжуу төрх бүрдүүлж, гадуур нь өөртөө томдсон гэмээр нүсэр шубатай морилон ирэв. Гэхдээ л түүнд үслэг эдлэл тун аятайхан зохидогтой та ч бас санал нийлэх биз.

Дашрамд дуулгахад, “Хар сарнай”-гаар овоглосон С.Амармандах “Би Монгол хүн” цомгийн баяраа энэ сарын 25-нд “iLoft Function House”-д хийх гэж байгаа юм. Тусгаар тогтнолын баярын өдрийг угтуулан цомгийн баяраа хийх гэж буй үндсэрхэг үзэлтэй Амраагийн тоглолт жинхэнэ монгол ахуйг мэдрүүлэх юм гэнэ лээ. Тоглолтын тасалбар 99 мянган төгрөг гэсэн.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж