ШТС дээрэмдэж, хүний амь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

ШТС дээрэмдэж, хүний амь хөнөөжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцыг дээрэмдэж, хүний амь хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Одоогоор хэргийн газар аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг  гарган ажиллаж байгаа аж. Энэ талаар аймгийн цагдаагийн хэлтсийн даргаас тодруулах гэсэн боловч “Батсүмбэр сум руу явсан гэх” хариулт өглөө. Албан бус эх сурвалжийн мэдээллээр  гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтсан байна. Түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж