
Завхан аймгийн харьяат эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг оюутан залуусыг нэгтгэх, аймгийн Эрүүлийг хамгаалах газар, Нутгийн зөвлөл, ЗДТГ, ИТХ болон орон нутгийн эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллах, төгсөгчдийг тэдгээр газартай холбож, өгөх зорилготой байгуулагдсан тус холбоо өнөөдөр амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Эднийхэн орон нутгийн зүгээс зохион байгуулж буй эрүүл мэнд, боловсрол болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оюутнуудаа нэгтгэж, татан оролцуулах ажлыг ээлж дараатайгаар хийж эхлээд байна. Дашрамд дуулгахад, өнөөдөр Завхан аймгаас ЭМШУИС-д нийт 150 орчим оюутан суралцаж байна.
А.Зул